PickPack нь технологийн шийдлээр хувь хүн болон бизнес эрхлэгчдэд хүссэн газраасаа логистикийн асуудлаа шийдэх боломжийг олгодог ба олон улсад экспортлох, импортлох, УБ хот болон 21 аймгийн агуулахуудад хадгалах, ангилах цаашлаад түгээлт хүргэлтийн асуудлыг бүхэлд нь шийдэх логистикийн цогц үйлчилгээ бүхий "5PL" логистикийн компани юм.
"Рийч Органик Косметик" ХХК нь цаашид бараа бүтээгдэхүүний түгээлт, хүргэлтийн үйлчилгээг тус компанид даатган хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Ингэснээр бид хэрэглэгч нарынхаа захиалгыг илүү хурдан бас найдвартай шийдэх боломж бүрдэж байна.