Та органик бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ задалсан хугацаанаас хойш 3 сарын дотор зааврын дагуу ашиглана.
Та вэб сайтаар захиалга өгөх бол бүтээгдэхүүнээ сонгон сагсанд хийснээр төлбөрөө зааврын дагуу шилжүүлж таны захиалга баталгаажих болно. Та сошиал платформуудаар захиалга өгөх бол чатаар холбогдон сонгосон бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг зааврын дагуу төлсөнөөр таны захиалга баталгаажих болно. Таны захиалга тухайн өдрийн 10:00 цагаас өмнө баталгаажсан бол таны захиалга тухайн өдөртөө, хэрэв таны захиалга тухайн өдрийн 10:00 цагаас хойш баталгаажсан бол маргааш өдөр нь 10:00-22:00 цагийн хооронд хүргэгдэн очих болно.
Шар буурцгийн тостой лаа нь зөвхөн гэрэл гаргахаас гадна илүү их хүчийг өөртөө агуулдаг.
Анхилам үнэрээрээ таны сэтгэл санааг тайвшруулахаас гадна, орчны сөрөг энергийг саармагжуулдаг.
Лааг үргэлж асааж заншвал гэр бүл, ажлын газар гээд байгаа орчны сөрөг энергийг устгаж, амгалан тайван орчин бүрддэг .
Лааны суурь юмуу таваг ашиглан лаагаа асаах бөгөөд савлагаагүй лаа нь асалт хурдан байдаг.
Монголын уламжлалт аргаар боловсруулан хэрэглэдэг сүүлэн тос нь найрлагадаа омега өндөр тунгаар агуулдаг учраас арьс арчилгаанд хэрэглэхэд ач тус ихтэй тул нярай хүүхдээс эхлэн нүүр болон биеийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой. Саванг хэрэглэхдээ чийгтэй арьсанд массажлан түрхэж, бүлээн усаар сайтар зайлж өдөрт 1-2 удаа ашиглана.
Биеийн сойзыг скраб, биеийн шингэн саван, биеийн тос болон лосьоны үйлчилгээг дэмжих мөн дангаар нь “dry brushing” хийх зориулалтаар ашиглана
Биеийн шингэн саванг сойзны дээр түрхэж биеэ гуужуулан савандаж цэвэрлэнэ, ингэснээр арьсны гүний бохирдол арилж арьсны биржрүүт батга цэвэрлэгддэг
Биеийн тос болон лосьоныг сойз дээрээ түрхэж чийгтэй биеийн арьсандаа нэвчүүлэн түрхэнэ, ингэснээр арьсны гүнд чийгшүүлэх тос нэвчиж арьс хангалттай тэжээл чийгээ авдаг
Биеийн скраб хэрэглэсний дараа буюу скрабаа усаар зайлж арилгаад чийгтэй цэвэрхэн арьсанд сойзоор массаж хийж арьсны судал шугамын дагуу үрсэнээр цусны эргэлт сайжирч, суларч унжсан арьс чангарах бөгөөд целлюлит эрчимтэй задардаг
”Dry brushing” хийхдээ өглөө амарсан арьсаа хуурай сойзоороо арьсны судал шугамын дагуу массажлан үрнэ, ингэснээр арьсны эд эсүүд сэргэж, цусны эргэлт сайжирч, суларч унжсан арьс чангарах бөгөөд целлюлит эрчимтэй задардаг
Сойз нь дахин боловсруулагдсан материалаар хийгдсэн
Шоколадтай хатуу шампунь нь үсний өнгийг сэргээж гялалзуулах үйлчилгээтэй
Кератинтай хатуу шампунь нь өнгөө алдаж гандсан үсийг нөхөн сэргээж, үсийг эрүүлжүүлэн үсний ургалтыг дэмжиж, зөөлрүүлнэ
Хатуу шампунь нь байгалын гаралтай түүхий эдээр бүтдэг бөгөөд хог хаягдал үүсгэхгүй байгальд ээлтэй сав баглаа боодолтой бүтээгдэхүүн юм
Хэрэглэх заавар:
Хатуу шампунийг бүх насныхан хэрэглэх боломжтой бөгөөд 1 уутандаа 120гр савлагдсан
Үсээ чийглэж норгоод хатуу шампуниараа үсээ савандаж массажлан бүлээн усаар зайлах ба энэ үйлдлийг 2 удаа давтана
Таны үс гэмтэл ихтэй, будагтай, химитэй бол хатуу шампунь хэрэглэх явцад үс тань хатуурдаг.
Таны үс хатуурч буй процесс нь үсний гадуур бүрхсэн химийн найрлагатай бүтээгдэхүүний үлдэгдлийг гуужуулж буй процесс бөгөөд та тогтвортой , тууштай хэрэглэснээр таны үсний гадаргуу органик аргаар гуужиж , эрүүлжиж төрөлхийн шинж чанараа хадгалах болно
Шампуниа хэрэглэсний дараа зориулалтын уутанд хийж хатаана.
Бүтээгдэхүүний ач тус:
Ванны бөмбөлөгний найрлага нь хэрэглэх явцад арьсны гүний бохирдлыг задлаж цусны эргэлтийг сайжруулан хөлсийг майн сайн гадагшлуулдаг
Ингэснээр биеийн бүх хаван, хуян хөөгдөж арьсанд наалдсан химийн хортой бүтээгдэхүүний үлдсэн элемэнтүүд гуужиж арьс эрүүлждэг
Ванны бөмбөлгийг хүүхэд бас хэрэглэж болдог бөгөөд бяцхан үрс тань халуун бөмбөлөгтэй усанд амарснаар хамар хоолойг утаж, дархлаа нь сайжирч, бат бөх амардаг
Байнгын суугаа эсвэл зогсоо ажил хийдэг хүмүүс нуруун болон хөлөнд ачаалал ирж ядарсан байдаг тул алжаалаа тайлвал хамгийн тохиромжтой
Хэрэглэх заавар:
Ванны бөмбөлгийг ердийнхөөс арай халуун усанд 1ш-ээр уусгаж 20-30 мин алжаалаа тайлан амрах зорилгоор хэрэглэнэ
Бүтээгдэхүүнийг чийггүй хуурай орчинд хадгална
Бүтээгдэхүүний ач тус:
Жимстэй гуужуулагч нь найрлагадаа коконатын тос, жимсний нунтаг, эрдэс ихтэй нуурын давс, эфирийн тос агуулсан
Гуужуулагч нь арьсны бохирдлыг гүн цэвэрлэж гуужуулан, арьсыг эрүүлжүүлнэ арьсны биржрүүг арилган, чийгшүүлнэ
Нуруу болон биеийн арьсны үрэвсэл, хар цагаан батгыг хатаана
Нүүр болон биеийн арьсанд хориглох заалтгүй хэрэглэнэ
Хэрэглэх заавар:
Үсээ угааж дээш шуугаад, цэвэрхэн чийгтэй арьсанд скрабаа нүүр болон биеийн арьсандаа түрхээд массажлан, сайтар үрж массажлан усаар зайлна
Скрабаа усаар зайлж цэвэрлээд бүх төрлийн чийгшүүлэгч ойл, тос, лосьон хэрэглэж болох бөгөөд арьсны шугамын дагуу түрхэж арьсанд массажлан шингээнэ
Үр дүнг илүү сайн байлгах үүднээс скрабаа усаар зайлсныхаа дараа бие угаадаг ширүүн порлон юмуу сойтгоор арьсаа үрж болно
Скраб нь нөөшлөгч агуулдаггүй бүтээгдэхүүн тул хөргөгчний кармайнд хийж хадгалвал илүү зохимжтой
Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ 7 хоногт 2-3 удаа хэрэглэвэл үр дүнтэй
Бүтээгдэхүүний ач тус:
Арьсны целлюлитийг багасгаж цусны эргэлтийг сайжруулна
Арьсанд үрчлээ үүсэхээс сэргийлж , арьсыг чангална
Антиоксидантаар баялаг тул арьсны эсийн энергийг хадгалж уян хатан чанарыг сэргээнэ
Арьсны хар цагаан батгыг арилгаж эрүүлжүүлнэ
Жирэмсний болон таргалалтаас үүссэн язралтыг сорвийг эрчимтэй бүдгэрүүлнэ
Нүүр болон биеийн арьсанд хориглох заалтгүй хэрэглэнэ
Хэрэглэх заавар:
Үсээ угааж дээш шуугаад, цэвэрхэн чийгтэй арьсанд скрабаа нүүр болон биеийн арьсандаа түрхээд массажлан, сайтар үрж массажлан усаар зайлна
Скрабаа усаар зайлж цэвэрлээд бүх төрлийн чийгшүүлэгч ойл, тос, лосьон хэрэглэж болох бөгөөд арьсны шугамын дагуу түрхэж арьсанд массажлан шингээнэ
Үр дүнг илүү сайн байлгах үүднээс скрабаа усаар зайлсныхаа дараа бие угаадаг ширүүн порлон юмуу сойтгоор арьсаа үрж болно
Скраб нь нөөшлөгч агуулдаггүй бүтээгдэхүүн тул хөргөгчний кармайнд хийж хадгалвал илүү зохимжтой
Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ 7 хоногт 2-3 удаа хэрэглэвэл үр дүнтэй
Бүтээгдэхүүний ач тус:
Жирэмсэн, нярай болон бага насны хүүхэд, ахмад настай хүмүүс дархлааг дэмжиж, ханиад томуунаас сэргийлэх зорилгоор ванны сүүтэй хөөсийг арьс арчилгаандаа тогтмол хэрэглэвэл тустай
Ванны сүүг хэрэглэх явцад биеийн алжаал ядаргаа тайлагдаж, хаван бууж, цусны эргэлт сайжирч, булчин суларч амарна
Сүү нь арьсыг чийг тэжээлээр хангаж, эрүүлжүүлэн биеийн ус чийгийн тэнцвэрийг хадгалж, эрдэс бодисоор хангана
Хэрэглэх заавар:
Ванны сүүг ердийнхөөс арай халуун усанд тохирох хэмжээнд уусгаж 20-30 мин алжаалаа тайлан амрах зорилгоор хэрэглэнэ
Бүтээгдэхүүнийг чийггүй хуурай орчинд хадгална