2022 оны 10 сарын 27
Арьсны харшил нь дархлаа хэт их идэвхжсэн үед үүсдэг. Хүний дархлаа хэт идэвхжихэд харшил үүсэх эсвэл хүний бие өөрөө өөрийнхөө эсрэг дархлааны урвал өрнүүлдэг байна.Хүний дархлааны систем нь харшил үүсгэгчийг биед сөрөг нөлөөгүй байсан ч, сөрөг нөлөөтэй хэмээн үзсэнээр харшил хөдөлдөг. Харшил үүсгэгчийг дархлааны систем илрүүлмэгц арьсан дээр тууралт гарч, амьсгалын зам боогдох, хоол боловсруулах системд асуудал учрах зэрэг өөрчлөлтүүд хүний биед илэрч эхэлнэ.
Харшлын 50 хувь нь удамшлаас , үлдсэн 50 хувь нь амьдралын буруу хэвшил болон гадны нөлөөллөөс үүдэлтэй байдаг. Харшлын шинж тэмдгүүд нь юунаас харшиж байгаагаас шалтгаалан өөр өөр байдлаар илэрдэг бөгөөд харшил хүндэрвэл арьсны өвчин үүсэх магадлал ихэсдэг.
Харшил үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ ?