Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн гэдэг нь байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй, байгаль экологийн тэнцвэрт байдал муудахад хүргэдэггүй, найрлагадаа химийн хорт бодис агуулаагүй, байгалын гаралтай түүхий эд орц найрлагатай, ус, энерги эрчим хүч хэмнэж, үйлдвэрлэлийн явцад байгаль, амьтанд хамгийн бага хор хөнөөл учруулдаг бүтээгдэхүүнийг хэлнэ.
Байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг сонгон худалдан авахдаа бүтээгдэхүүний сав баглаа боодолд байршсан тэмдэг, тэмдэглэгээг хянаж худалдан авалт хийх нь зөв бөгөөд бид дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүн сонгосноор эх дэлхийгээ хайрлах, зөв худалдан авалт хийх зэрэг олон талын эерэг талтай.